Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг хүлээн авах улсын комисс ажиллалаа

Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг хүлээн авах улсын комисс ажиллалаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг хүлээн авах улсын комисс ажиллалаа
Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг хүлээн авах улсын комисс ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд Дорнод аймгийн Чойбалсан хотод баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг хүлээн авах улсын комиссыг Дорнод аймгийн засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн "Комисс байгуулах тухай" A/46 дугаар тушаалаар байгуулж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ажиллав.

Комиссын бүрэлдэхүүнд захиалагч талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, хөрөнгө оруулагч талаас Азийн хөгжлийн банкны төслийн нэгж, зураг төсөл зохиогч “ЭМ ЭС ЭЛ” ХХК-ны төлөөлөл , гүйцэтгэгч талаас Д.Дэлгэрмаа захиралтай “Сүхжин" ХХК-ны төлөөлөл, ашиглагч талаас ХХҮГ болон аймгийн ЗДТГ, ГХБХБГ, техникийн болон мэргэжлийн хангагч байгууллагууд, ХБ иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага зэрэг барилга хүлээж авах комиссын бүрэлдэхүүн барилгын гүйцэтгэлтэй танилцаж хугацаатай үүрэг даалгаврын биелэлтээр улсын комисс хүлээн авахаар шийдвэрлэв.

Эх сурвалж: ХНХЯ

Хуваалцах