Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймгийн малчид 64 мянга гаруй тонн хадлан бэлджээ

Дорнод аймгийн малчид өвөлжилтийн байдлаа бүрэн хангажээ. 1,8 сая толгой малтай Дорнодынхон энэ өвөл 56 мянган тонн өвс бэлтгэхээс 64 мянга гаруй тонн өвс бэлдэж бэлтгэл ажлаа давуулан биелүүлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймгийн малчид 64 мянга гаруй тонн хадлан  бэлджээ
Дорнод аймгийн малчид 64 мянга гаруй тонн хадлан бэлджээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн малчид өвөлжилтийн байдлаа бүрэн хангажээ. 1,8 сая толгой малтай Дорнодынхон энэ өвөл 56 мянган тонн өвс бэлтгэхээс 64 мянга гаруй тонн өвс бэлдэж бэлтгэл ажлаа давуулан биелүүлсэн байна.

Дорнод аймагт мал өвөлжилт хэвийн байгаа гэж гэж албаны хүмүүс мэдээлж байна. Мөн аймгийн зарим малчин өрхүүд өвөлжөөндөө буулгүй отроор нүүдэллэж байгаа тухай Баянтүмэн сумын малчин Х.Арсланбаатар ярилаа.

Дорнод аймагт 14 сумын 4000 орчим малчин өрх бий. Тэд энэ өвлийг өнтэй давахаар бэлтгэл ажлаа хангаж үйлдвэрийн тэжээл 400 тонн бэлтгэхээс 180 тонныг бэлтгэжээ. Мөн аймгийн засаг даргын даалгавараар өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд малчдынхаа аюулгүй байдлыг хангаж 200 гаруй тонн нөөц өвс төвлөрүүлсэн байна.

Хуваалцах