Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнод аймгийн өрсөлдөх чадвар нэмэгджээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 6 дахь жилдээ Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн өнөөгийн түвшинг харьцуулан үнэлж, өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлон өрсөлдөх чадварын судалгааны тайланг гаргажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймгийн өрсөлдөх чадвар нэмэгджээ
Дорнод аймгийн өрсөлдөх чадвар нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 6 дахь жилдээ Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн өнөөгийн түвшинг харьцуулан үнэлж, өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлон өрсөлдөх чадварын судалгааны тайланг гаргажээ.

Өнгөрсөн жилүүдийн тайлангуудаас харахад аймгуудын өрсөлдөх чадварын оноо урт хугацаандаа өсч байгаа боловч 2017 оны хувьд онооны дундаж 70-65 болж буурсан байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд өрсөлдөх чадварын ерөнхий оноогоор Дорнод аймаг 6 оноогоор, Өвөрхангай аймаг 1 оноогоор, Говьсүмбэр аймаг 1 оноогоор тус тус ахиулсан бол Сүхбаатар аймаг 15, Ховд аймаг 13, Өмнөговь аймаг 10 оноогоор тус тус буурчээ.

Дорнод аймгийн өрсөлдөх чадварын оноо энэ жил хамгийн ихээр нэмэгдэхэд эдийн засгийн өсөлт, зээл авах боломж нэмэгдэн, чанаргүй зээлийн тоо буурсан, банкны салбарын активын өсөлт зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.

2016 онд өрсөлдөх чадварын үзүүлэлтээр наймдугаарт эрэмбэлэгдэж байсан бол өнгөрсөн онд ийнхүү 6 оноогоор буюу огцом ахиулж дөрөвдүгээрт жагсаж байна.

Харин Сүхбаатар аймгийн өрсөлдөх чадварын оноо хамгийн ихээр буурсан бөгөөд үүнд барилгын ажил буурсан, хувиараа бизнес эрхлэх боломж муудсан, аймгийн удирдлагын ил тод байдал буурсан, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл нэмэгдсэн зэрэг нөлөөлжээ.

Бусад аймагтай харьцуулахад Хөвсгөл аймаг нэг их эмчид ногдох хүний тоогоор хамгийн өндөр буюу эмч хүрэлцэхгүй эмзэг байдлын индекстэй байна.

Судалгаагаар аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тодорхойлж, өрсөлдөх чадварын боломж, чадавхийг үнэлэн тогтвортой, урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлдэг ажээ.

Б.Отгонбавуу

Хуваалцах