Дорнод хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй аймаг болно
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, хөдөлмөрийн хэлтэс Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй аймаг болох зорилт тавин ажиллаж ирсэн байна.
Мэдээллийн алба
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, хөдөлмөрийн хэлтэс Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй аймаг болох зорилт тавин ажиллаж ирсэн байна. Энэ хүрээнд байгууллага бүр нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах зорилт тавьсаны үр дүнд өнөөдөр 170 гаруй иргэн тогтмол ажлын байраар хангагдаад байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууллага, шилдэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч, шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шалгаруулж бүтэн жилийн ажлаа үнэлэн цэгнэсэн өдөрлөгийг зохион байгууллаа. Мөн энэ үеэр аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бүтээлээр үзэсгэлэн гаргасан байна.
Дорнод аймгийн хэмжээнд 2014 онд хөгжлийн бэрхшээлтэй 140-н иргэнийг ажлын байртай болгож байсан бол энэ жил 170 гаруй хүн ажилтай болсон байна. Цаашид эдгээр иргэдийг нийгэмшүүлэх, хөгжил хамгааллын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр болсон байна.


















