Дорнодоос Замын-Үүд хооронд нийтийн тээврээр үйлчилдэг боллоо
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан 2018 онд Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотоос
Мэдээллийн алба

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан 2018 онд Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотоос БНХАУ-ын Манжуур хотын чиглэлд нийтийн зорчигч тээврийн шугам тасалдаад байсныг нээж байсан бол өнөөдөр Шинэ оны босгон дээр Дорнод аймгийн Хэрлэн сумаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл нийтийн зорчигч тээвэрлэх албан ёсны шугамын нээлтийн үйл ажиллагаа болж байна.
Энэхүү зорчигч тээврийн шугам нээгдсэнээр хулгайн тээвэрлэлт үгүй болж иргэд маань аюулгүй, найдвартай автобусаар баталгаат замаар зорчиж зорьсон газартаа хүрэх боломж бүрдэж байна.
ЗОРЧИХ ХУВААРЬ:
Дорнод аймгийн авто тээврийн төвөөс
Дорнод – Замын-Үүд чиглэлд 15:00 цагаас даваа, пүрэв гараг бүр
Замын-Үүд-Дорнод чиглэлд 19:00 цагаас даваа, лхагва гар бүр автобус хөдлөх юм байна.
Зорчих тасалбарын үнэ
Том хүн 51,500 төгрөг
Хүүхэд 26,000 төгрөг./0-8 хүртэл нас үнэгүй/
Зорчих тасалбарыг онлайнаар болон аймгийн авто тээврийн төвийн буудал дахь билетийн кассаар тус тус худалдана. Тасалбараа урьдчилаад 30 хоногийн өмнө ч бичүүлэх боломжтой юм байна.


















