Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнодын багш нарыг санхүүгийн хүндрэлээс гаргах, зээлийн хүүг чөлөөлөх ажлыг эхлүүлэх боллоо

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар боловсролын салбарын багш, ажилтнуудтай уулзаж, багш нарын нийгмийн баталгаа, санхүүгийн дэмжлэг, хүүгүй зээлийн тухай мэдээлэл хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнодын багш нарыг санхүүгийн хүндрэлээс гаргах, зээлийн хүүг чөлөөлөх ажлыг эхлүүлэх боллоо
Дорнодын багш нарыг санхүүгийн хүндрэлээс гаргах, зээлийн хүүг чөлөөлөх ажлыг эхлүүлэх боллоо. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар боловсролын салбарын багш, ажилтнуудтай уулзаж, багш нарын нийгмийн баталгаа, санхүүгийн дэмжлэг, хүүгүй зээлийн тухай мэдээлэл хийлээ.

Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед төрийн үйлчилгээний ажил эрхэлж байгаа албан хаагчдад банкны өндөр хүүтэй зээл дарамт болж байгааг бууруулах зорилгоор хүүгүй зээлийн сан байгуулж түүгээр дамжуулан өрийн дарамтнаас гаргах ажлыг ийнхүү санаачлан эхлүүлж буй юм байна.

Энэ ажлыг боловсролын салбараас эхлүүлж байгаа бөгөөд цаашдаа эрүүл мэнд, соёл урлаг гэх мэт төрийн байгууллагуудад хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар санаачлагчид ярьж байна.

Хуваалцах