Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорнодын Чух нууранд нүүдлийн эргийн шувуудын судалгаа хийнэ

Монгол орны зүүн бүс нутаг нь Зүүн Ази Австрали Азийн нүүдлийн шувуудын замналд хамаарагддаг ба олон зүйлийн эргийн шувууд дайран ѳнгѳрдѳг бүс нутаг юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнодын Чух нууранд нүүдлийн эргийн шувуудын судалгаа хийнэ
Дорнодын Чух нууранд нүүдлийн эргийн шувуудын судалгаа хийнэ. Зураг: МҮОНРТ

Монгол орны зүүн бүс нутаг нь Зүүн Ази Австрали Азийн нүүдлийн шувуудын замналд хамаарагддаг ба олон зүйлийн эргийн шувууд дайран ѳнгѳрдѳг бүс нутаг юм. Тиймээс тус бүсэд Зүүн Азийн нүүдлийн шувуудын судалгаа болон хамтын ажиллагааг тогтмол зохион байгуулагддаг.

Тэгвэл Монголын талаас зун Зүүн бүс нутгаар дайран ѳнгѳрѳх нүүдлийн эргийн шувуудын судалгааг хамтран хэрэгжүүлэхээр болж, БНХАУ-ын Донгтин нуурын хамгаалалтын захиргаатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал, Монголын шувуу хамгаалах тѳв, Дорнод хамгаалалтын захиргаа болон Хятадын Донгтин нуурын хамгаалалтын захиргааны судлаачдын баг хамтран энэ зун Дорнодын Чух нууранд дээрх судалгааг эхлүүлэхээр болжээ.

Хуваалцах