Дорнодын “Өсвөрийн байгаль хамгаалагчид” шилдэг эко клуб болов
“Эх дэлхийгээс” сэдэвт захидал, цахим илтгэл, ханын зураг гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд сурагчдын оролцоо, олон нийтэд нөлөөлсөн байдлыг харгалзан дүнгээ гаргасан байна
Мэдээллийн алба

“Хуванцраас ангид Хэрлэн гол” аяны хүрээнд Хэрлэн голын сав дагуу байрладаг сум, суурин газрын ерөнхий боловсролын сургуулийн эко клубын сурагчдын дунд шилдэг эко клуб шалгаруулах гурван төрөлт уралдаан зарлагдсан. Хуванцар хог хаягдлын хор уршгийг олон нийтэд таниулах, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулах, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилготой уг уралдаан “Эх дэлхийгээс” сэдэвт захидал, цахим илтгэл, ханын зураг гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд сурагчдын оролцоо, олон нийтэд нөлөөлсөн байдлыг харгалзан дүнгээ гаргасан байна.
Ийн дээрх уралдаанд Дорнод аймгийн VIII сургуулийн Д.Шүхэрцэнд багштай “Өсвөрийн байгаль хамгаалагчид” эко клубын сурагчид тэргүүлж, Хэнтий аймгийн Үндэсний лаборатори I сургуулийн Г.Оджав багштай “Эко - 2030” эко клубын сурагчид дэд байрт шалгарсан бол Хэнтий аймгийн Хэрлэн сумын IV сургуулийн Ц.Алтанхүү багштай эко клубынхэн удаалжээ.


















