Дорноговь аймаг багш нараа компьютержуулахад 838 сая төгрөг шийдвэрлэлээ
Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийнхаа Боловсрол, шинжлэх ухааны газрын саналыг дэмжиж ерөнхий боловсролын сургуулийн 254 багшид зөөврийн компьютертой болоход нь зориулж 838 сая төгрөгийг шийдвэрлэсэн байна.
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийнхаа Боловсрол, шинжлэх ухааны газрын саналыг дэмжиж ерөнхий боловсролын сургуулийн 254 багшид зөөврийн компьютертой болоход нь зориулж 838 сая төгрөгийг шийдвэрлэсэн байна. Өмнө нь 102 багшид компьютер шийдвэрлэж байжээ.
Мөн Замын Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас багш нартаа сар бүр 100000 төгрөгийн урамшуулал олгох хөтөлбөр баталжээ гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.


















