Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын 80 жилийн ой тохиож байна

Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын 80 жилийн ой тохиож байна
Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын 80 жилийн ой тохиож байна. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Түүхт ойн баярын үйл ажиллагаанд үе үеийн дарга цагдаагийн дарга удирдлага, генералууд, ахмад ажилтнууд, Дорноговь аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга нар уригдан оролцож, аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ жагслаа.

Ойн баярыг нээж, Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар үг хэлж баярын мэнд дэвшүүлсэн юм.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын "Сүлд" чуулгын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг харуулсан үзүүлэх тоглолт, хурдан морины уралдаан зэрэг үйл ажиллагаа болно.

Хуваалцах