Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорноговь Аймаг ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/58 дугаар захирамжаар амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөл аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 19,1

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорноговь Аймаг ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
Дорноговь Аймаг ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо. Зураг: МҮОНРТ

Дорноговь Аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/58 дугаар захирамжаар амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөл аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 19,1 хувийг эзэлж дэгдэлт болж байгаатай холбогдуулан Зүүнбаян багаас бусад Сайншанд, Замын-Үүд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 02 дугаар сарын 08-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох аймгийн Засаг даргын захирамж гарлаа.

Мөн Сайншанд, Замын-Үүд суманд олон нийтийг хамарсан үзвэр үйлчилгээ, уулзалт, арга хязгаарлах, бага насны хүүхдүүдийн дархлааг сэргээх, витаминжуулах, илчлэг, амин дэм сайтай хоол хүнс түлхүү өгөх, сар шинийн баяраар айл хэсүүлэхгүй байхыг эцэг эх, албан байгууллагуудын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.

Хуваалцах