Дорноговь аймаг энэ сарын 21-27-ныг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо
Өнөөдөр/2020.02.18/ аймгийн Засаг даргын өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдаанаар цаг үеийн мэдээлэл солилцож сумдад тулгамдаж байгаа зарим нэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Мөн цаашид хэрхэн ажиллах талаар чиглэл өгөв. Хуралдаанаар:
Мэдээллийн алба

- Хаваржилт хүндэрсэн сумдад өвс тэжээл өгөх
- Мал, амьтны халдварт өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтыг 03 дугаар сараас эхлэн хийх
- Бүх сумдад шинэ төрлийн ковид-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх орчны ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэхээр ариутгалын бодис, маск хүргүүлэхээр боллоо. Уг халдварт өвчин агаар дуслын замаар халдвар тархаж байгаа тул хөдөө малчид ч хэнэггүй байж болохгүй, маск зүүж, гараа ариутгаж өөрийгөө хайртай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй анхаарууллаа.
Монгол Улсын Засгийн газраас сар шинийн баярыг өргөн тэмдэглүүлэхгүй байх шийдвэр гаргасантай холбогдуулан энэ сарын 21-27-ныг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо. Авто замын хөдөлгөөн хязгаарлалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.
Эх сурвалж: Дорноговь аймгийн ЗДТГ