Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Дорноговь аймаг телекамерын хяналтын төвтэй болов

Иргэдийн амар тайван амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор Дорноговь аймагт телекамерын хяналтын төвийг байгуулжээ.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорноговь аймаг телекамерын хяналтын төвтэй болов
Дорноговь аймаг телекамерын хяналтын төвтэй болов. Зураг: МҮОНРТ

Иргэдийн амар тайван амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор Дорноговь аймагт телекамерын хяналтын төвийг байгуулжээ. Сайншанд сумын төвийн 34 цэгт чиглэлт, татдаг, эргэдэг, улсын дугаар илрүүлэгчтэй зэрэг 68 камерыг байршуулсан байна.

Аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид өөрсдөө ус, халаалт, тог, дотоод засал тохижилтыг хийж дуусган ашиглалтад оруулжээ.

Хуваалцах