Дорноговь аймаг “Цахим номын сан”-тай боллоо
Энэ хүрээнд иргэдийн боловсролыг дэмжих, номын сангийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, цахим уншигчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн төв номын санд “Цахим номын сан” байгуулсан байна.
Мэдээллийн алба

Дорноговь аймаг 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд иргэдийн боловсролыг дэмжих, номын сангийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, цахим уншигчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн төв номын санд “Цахим номын сан” байгуулсан байна.

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин "Цахим номын сан"-д орон нутгийн төсвийн 6.4 сая төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг иж бүрэн компьютерийг гардуулан өгч, цаашдын ажилд нь амжилт хүслээ.


















