Дорноговь аймагт хүчтэй аадар борооны улмаас үер буулаа
Дорноговь аймагт гэнэтийн хүчтэй аадар борооны улмаас аймгийн Нэгдсэн эмнэлгийн арын гол болон хонхор хотгор газрууд үерлэж, зарим газарт тогтоол ус бий болоод байна.
Мэдээллийн алба

Дорноговь аймагт гэнэтийн хүчтэй аадар борооны улмаас аймгийн Нэгдсэн эмнэлгийн арын гол болон хонхор хотгор газрууд үерлэж, зарим газарт тогтоол ус бий болоод байна. Тиймээс бага насны хүүхдүүдийг хараа хяналттай байлгаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.
Мөн хүүхдүүдийг үерийн усны ойр орчимд тоглуулахгүй байх, усанд автсан өндөр хүчдэл, цахилгаан шугамын утаснаас хол байхыг зөвлөж байна. Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн бол тогтоол ус руу ойртохгүй байхыг анхааруулж байна.
Шаардлагатай тохиолдолд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 7052-101 дугаарын утсанд холбогдож, дуудлага мэдээлэл өгөхийг Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.




















