Дорноговь аймагт хүүхэд осгожээ
Дорноговь аймагт хүүхэд осгожээ
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 10-ны өглөө хүүхэд хөлдөж нас барсан талаар мэдээлэл ирсний дагуу цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хэргийн шалтгааныг илрүүлэхээр ажиллав.
Одоогийн байдлаар нас барсан долдугаар ангийн сурагч газ үнэрлэж нас барсан нь тогтоогдоод байна.
Хэргийн талаар лавлахад “10-ны өмнөх өдөр долдугаар ангийн таван хүүхэд газ үнэрлэж тоглож байхад нь хажууханд нь нохой хуцаж зугтацгаасан гэнэ. Улмаар дөрөв нь нэг хүүхдээ олоогүй тэр шөнөдөө эрж хайсан байна. Ийнхүү арга ядахдаа цагдаагийн газарт мэдэгдсэнээр дээрх хэрэг болсныг тогтоосон” гэв.
Мөн тус сумын арванхоёрдугаар ангийн сурагч гэртээ амиа хорлохоор завдаж өөрийгөө хутгалсан хэрэг гарчээ. Гэр бүлийн байдлыг судлаад үзэхэд ээж, аав нь байнгын ажилтай байдгаас үүдэж PC тоглоомын газарт ихэнхи цагаа өнгөрүүлдэг болох нь тогтоогджээ.


















