Дорноговь аймгийн АШУИС орон нутгийн оюутнуудыг дэмжиж байна
Эмч, эмнэлэгийн ажилтан бэлтгэдэг сургуультай энэ аймгийн зарим суманд эмч, сувилагч дутагдалтай байдаг.
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн төвд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар бий. Эмч, эмнэлэгийн ажилтан бэлтгэдэг сургуультай энэ аймгийн зарим суманд эмч, сувилагч дутагдалтай байдаг. Харин сүүлийн жилүүдэд зарим сумын удирдлагууд санаачлан төгсөөд ажиллах гэрээ байгуулан сургаж байна. Тус аймгийн Хөвсгөл суманд сургуулиа төгсөөд ажиллах гэрээтэй таван оюутан сурч байна. Сумын Засаг дарга Э.Жавхаа ярьж байна.


















