Дорноговь аймгийн Мандах сум 28 жилийн дараа тэмээн сүргээ түмд хүргэлээ
Дорноговь аймгийн Мандах сум 28 жилийн дараа тэмээн сүргээ түмд хүргэсэн түүхэн амжилт гаргажээ.
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн Мандах сум 28 жилийн дараа тэмээн сүргээ түмд хүргэсэн түүхэн амжилт гаргажээ.
Мандах сум нь эрт үеэсээ тэмээн сүргээрээ алдартай. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Насангийн Хүрээт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Сэргэлэнгийн Чимэддорж зэрэг тэмээчин баатрын нутаг юм.
1973, 1975 онд 13 мянган тэмээ тоолуулж "Мөнгөн буур", "Мөнгөн ботго"-ны эзэн болж байсан гэж Дорноговь аймгийн Мандах сумын Засаг дарга Б.Угтахбаяр ярилаа.
Mongolian National Radio · Дорноговь аймгийн Мандах сум 28 жилийн дараа тэмээн сүргээ түмд хүргэлээ
Тус суманд 520 гаруй өрх амьдарч байгаагийн 70 орчим хувь нь малчин өрх байна.


















