Дорноговь аймгийн найман багш, 32 сурагч Эрхүү хотод туршлага судална
2018 оныг “Хүний хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан ОХУ-ын Буриад улсын Эрхүү хотын хамтын ажиллагааны хүрээнд 8 багш, 32 сурагчийг долоо хоногийн хугацаатай Эрхүү хотын ЕБС-ийн үйл ажиллагаатай танилцуулах, туршлага солилцох зорилгоор энэ сарын 9-17-ны өдрүүдэд аялуулж байна.
Мэдээллийн алба

Сурагчид ОХУ-ын Буриад улсын Эрхүү хот руу аялахтай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг уулзаж, Монгол Улсын нэр нүүр болж, Дорноговийн сурагчдыг төлөөлж, хариуцлага хүлээж яваа гэдгээ ухамсарлан сурагч бүр хариуцлагатай, соёлтой, идэвхтэй, нэг хамт олон болж явахыг хүссэн юм.
Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн онд ОХУ-ын Багшийн Их Сургуулиас төгсөх курсийн 12 оюутан Сайншанд сумын ЕБ-ын сургуулиуд дээр ажиллаж, орос хэлний багш нартай харилцан туршлага солилцож байжээ.