Дорноговь аймгийн Онцгой байдлын газар сэрэмжлүүлж байна
Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 2019 оны 05-р сарын 12-ны өдөр шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн төв, зүүн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 14-16 метр, өдөртөө нийт нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч
Мэдээллийн алба

Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 2019 оны 05-р сарын 12-ны өдөр шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн төв, зүүн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 14-16 метр, өдөртөө нийт нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлуулан анхааруулж байна.
Иймд малчид иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах, жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг зөвлөж байна.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР


















