Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорноговь аймгийн төмөр замын хөдөлгөөнийг нээлээ

Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт 2023 оны долоодугаар сарын 13-ны өдрийн 15:00-15:30 цагийн орчим орсон түр зуурын аадар борооны улмаас

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорноговь аймгийн төмөр замын хөдөлгөөнийг нээлээ
Дорноговь аймгийн төмөр замын хөдөлгөөнийг нээлээ. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт 2023 оны долоодугаар сарын 13-ны өдрийн 15:00-15:30 цагийн орчим орсон түр зуурын аадар борооны улмаас Өргөн сумын нутаг дэвсгэр Түшлэг болон Өргөн өртөөний хооронд 916-ын 8-10 дугаар зуутад 5 хэсэгт 200 метр газар төмөр замын суурь бүтэц, далан болон гүүрний далан шороо усанд урссан.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн холбогдох байгууллагын алба хаагчид ажиллаж, төмөр замын суурь бүтэц, далан болон гүүрний шороо усанд урссан байсныг засварлалаа.

Ингэснээр энэ чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг нээж хэвийн байдалд шилжүүлээд байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах