Дорноговь, Говьсүмбэр аймгийн замыг түр хугацаагаар хаажээ
Говьсүмэр аймгийн Сүмбэр сумын нутаг Муу хөөтийн морины энгэр хэмээх газар малын шүлхий өвчин гарсан мэдээлэлийг манай сайт өмнө нь мэдээллэж байсан. Тус өвчнийг Төв аймгийн Аргалант сумаас нүүж очсон Шинэбилэг, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас нүүсэн Бямбасүрэн, Мандах нарын 140 үхэрний 21 нь тусса
Мэдээллийн алба

Говьсүмэр аймгийн Сүмбэр сумын нутаг Муу хөөтийн морины энгэр хэмээх газар малын шүлхий өвчин гарсан мэдээлэлийг манай сайт өмнө нь мэдээллэж байсан. Тус өвчнийг Төв аймгийн Аргалант сумаас нүүж очсон Шинэбилэг, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас нүүсэн Бямбасүрэн, Мандах нарын 140 үхэрний 21 нь туссан байхыг мэргэжилтнүүд тогтоосон билээ. Мөн зарим аймагт хонины цэцэг өвчин нэмж гарсаар байгааг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал мэдээллэв.
Иймд тус суманд хорио цээрийн хязгаарлалт тогтоож, дөрвөн пост гарган ажиллуулж байна. Мөн Улсын мал үржлийн газраас 214.3 литр вакцин татан авч, 86 мянга гаруй толгой малд хийжээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар шүлхий өвчин гарсантай холбоотойгоор Дорноговь, Говьсүмбэр аймгийн замыг түр хугацаагаар хаасан байна.


















