Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорноговьд нарны цахилгаан станцын шав тавих ёслол боллоо

Шав тавих ёслолын үйл ажиллагаанд Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин, “Дезерт Солар Пауэр Вуан” ХХК-ий захирал Э.Батзаяа, Хавиер Лопез Зарракюнос нар болон албаны хүмүүс оролцсон юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорноговьд нарны цахилгаан станцын шав тавих ёслол боллоо
Дорноговьд нарны цахилгаан станцын шав тавих ёслол боллоо. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Сайншанд хотод баригдах Монголын хамгийн том 30мВт хүчин чадалтай нарны цахилгаан станцын шав тавих ёслол боллоо. Нарны цахилгаан станцыг барих ажил энэ сард эхлэх ба энэ ондоо багтаан барьж дуусгахаар төлөвлөөд байгаа гэнэ. Энэхүү станц баригдсанаар орон нутагт түр болон байнгын 150 ажлын байр бий болж байна.

Шав тавих ёслолын үйл ажиллагаанд Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин, “Дезерт Солар Пауэр Вуан” ХХК-ий захирал Э.Батзаяа, Хавиер Лопез Зарракюнос нар болон албаны хүмүүс оролцсон юм.

Тус нарны цахилгаан станцыг “Дезерт Солар Пауэр Вуан” ХХК Германы хөрөнгө оруулалттай гүйцэтгэх юм. Нарны цахилгаан станцыг барих төслийн ажил 2013 оноос эхэлсэн бөгөөд ийнхүү өнөөдөр шав тавих ёслолоо хийж байгаа юм. Тус нарны цахилгаан станцыг Дорноговь аймгийн Сайншанд сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт 714000м.кв талбайд барих бөгөөд энэ хүрээнд түр болон байнгын 150 гаруй ажлын байр шинээр бий болно.

Энэхүү нарны цахилгаан станц нь жил бүр 52,276 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн төвийн эрчим хүчинд нийлүүлэх юм байна.

Хуваалцах