Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дорноговийн залуус “Авлигын эсрэг: Би авахгүй! Би өгөхгүй!”

Монголын Залуучуудын Холбоо нийгэмд оршиж буй авлигын хор уршгийг таниулах, Авлигын эсрэг төрийн байгууллагуудыг нэгтгэхийн тулд “Авлигын эсрэг: Би авахгүй!, Би өгөхгүй!” аяныг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорноговийн залуус “Авлигын эсрэг: Би авахгүй! Би өгөхгүй!”
Дорноговийн залуус “Авлигын эсрэг: Би авахгүй! Би өгөхгүй!”. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбоо нийгэмд оршиж буй авлигын хор уршгийг таниулах, Авлигын эсрэг төрийн байгууллагуудыг нэгтгэхийн тулд “Авлигын эсрэг: Би авахгүй!, Би өгөхгүй!” аяныг 2012 оны дөрөвдүгээр сараас эхлэн амжилттай хэрэгжүүлсээр байна. Энэ хүрээнд сошиал ертөнцөөс мэдээлэл авах боломжгүй орон нутгийн залууст авлигын хор уршгийн талаар мэдээлэл олгох боломжийг олгохын тулд авлигын эсрэг таван цуврал зурагт хуудсыг бэлтгэн түүнийгээ орон даяар тараасан билээ.

Энэхүү таван цуврал зурагт хуудсыг борлуулж олсон орлого нь 2015 оны “Авлигын эсрэг: Би авахгүй! Би өгөхгүй!” аянд зарцуулагдах бөгөөд зурагт хуудсыг худалдан авснаар авлигын эсрэг, шударга ил тод байдлын төлөөх үйлст оруулж буй томоохон хувь нэмэр болж байгаа юм. Тэгвэл энэхүү аянд Дорноговь аймгийн Залуучуудын Холбоо нэгдэж орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудаа уриалаад байна. Одоогоор тус аянд Дорноговь Аймгийн Иргэлийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэний оролцооны хэлтэс нэгджээ.

Хуваалцах