Дорнын эдийн засгийн форум ирэх сард ОХУ-ын Владивосток хотод болно
ОХУ-ын Владивосток хотод 9 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд Дорнын эдийн засгийн форум зохион байгуулагдана. Тус форумд дэлхийн 50 орчим орны төлөөлөгч оролцохоо мэдэгдэж баталгаажуулжээ.
Мэдээллийн алба

ОХУ-ын Владивосток хотод 9 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд Дорнын эдийн засгийн форум зохион байгуулагдана. Тус форумд дэлхийн 50 орчим орны төлөөлөгч оролцохоо мэдэгдэж баталгаажуулжээ.
“Олон төвт ертөнц рүү” сэдэвт энэхүү арга хэмжээний гол зорилт бизнес харилцааг шинэчлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, өсөлт хөгжлийн шинэ аргуудыг хэлэлцэн хэрэгжүүлэх юм байна.
Форумын ажил хэргийн төлөвлөгөөнд Алс Дорнодын алсын хөгжил, дэлхийн болон энэ бүс нутгийн эдийн засаг, олон улсын хамтын ажиллагаа, дэлхийн шинэ тогтолцоог ярилцан шийдэх зэрэг олон олон асуудал багтжээ.


















