Дотоод орчны агаарын бохирдол гадаад бохирдлоос 5-10 дахин хор нөлөөтэй байна
Нийгмийн эрүүл мэндийн судлаачид дотоод орчны агаарын бохирдол ямар хэмжээнд байгаа талаарх судалгааг явуулсан.
Мэдээллийн алба

Дотоод орчны агаарын бохирдол гадаад бохирдлоос 5-10 дахин хор нөлөөтэй байна.
Нийгмийн эрүүл мэндийн судлаачид дотоод орчны агаарын бохирдол ямар хэмжээнд байгаа талаарх судалгааг явуулсан. Ингэхдээ ерөнхий боловсролын хэд хэдэн сургуулиар явж, хэмжилт хийжээ.
Үүний үр дүнд өрөө тасалгааны PM 2.5 тоосонцрын хэмжээ ДЭМБ-ын тогтоосон стандарт хэмжээнээс 3-7 дахин өндөр гарсан. Энэ нь улирлаас шалтгаалж ялгаатай байсан гэж АШУҮИС-ийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн багш, нийгмийн эрүүл мэнд судлаач н.Жаргалсайхан ярилаа.
Mongolian National Radio · Дотоод орчны агаарын бохирдол гадаад бохирдлоос 5-10 дахин хор нөлөөтэй байна
ДЭМБ-ын мэдээлснээр дотоод орчны агаарын бохирдлоос шалтгаалж жилд 3 сая гаруй хүн нас бардаг гэсэн тооцоо байна.


















