Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн байрын нээлт боллоо

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн байрны барилгыг ашиглалтад хүлээн авах арга хэмжээ өнөөдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд зохион байгуулагдлаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн байрын нээлт боллоо
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн байрын нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны мн/250 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн байрны барилгыг ашиглалтад хүлээн авах арга хэмжээ өнөөдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат болон албаны бусад хүн оролцлоо.

Энэхүү хугацаат цэргийн алба хаагчийн байр баригдсанаар иргэдийг дотоодын цэрэгт Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн цэргийн жинхэнэ албанд татаж, алба хаалгах нөхцөл бүрдэж байгаа юм.

Хуваалцах