Дотоодын цэргийн байлдааны тугийг үдэх ёслол болов
Цагдаагийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд дотоодын цэргийг энэ сарын 1-ээс эхлэн цагдаагийн байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан дотоодын цэргийн байлдааны тугийг үдэх ёслол боллоо.
Мэдээллийн алба

Цагдаагийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд дотоодын цэргийг энэ сарын 1-ээс эхлэн цагдаагийн байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан дотоодын цэргийн байлдааны тугийг үдэх ёслол боллоо.
Энэхүү ёслолд ЦЕГ-ын газрын удирдлагууд, дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчид оролцсон байна.
Түүнчлэн Батлан Хамгаалахын сайдын 2009 оны 09 дүгээр тушаалаар дотоодын цэрэгт олгосон байлдааны туг, 1973 онд тухайн үеийн Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар шагнагдсан Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2012 оны 789-р тушаалаар шагнагдсан “Хүндэт хилчин” тэмдгийг Цагдаагийн музейд шилжүүлжээ.


















