Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“DPF” шүүлтүүр автобуснаас ялгарах хар утааг 97 хувиар бууруулж байна

Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны "ЖАЙКА" байгууллага, Зам, Тээвэр хөгжлийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран нийтийн тээврийн үйлчилгээний

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“DPF” шүүлтүүр автобуснаас ялгарах хар утааг 97 хувиар бууруулж байна
“DPF” шүүлтүүр автобуснаас ялгарах хар утааг 97 хувиар бууруулж байна. Зураг: МҮОНРТ

Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны "ЖАЙКА" байгууллага, Зам, Тээвэр хөгжлийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран нийтийн тээврийн үйлчилгээний Дизель хөдөлгүүртэй 24 автобусанд (РМ) хөө тортогжилтыг шүүгч DPF төхөөрөмжийг 2 жилийн хугацаанд тавьж турших нарийвчилсан судалгаа хийх санамж бичгийг байгуулсан. Манай улсад ашиглагдаж байгаа хүхэр ихтэй дизель түлшинд ашиглах боломжтой “DPF” шүүлтүүрийг өнгөрсөн 7, 8-р сард нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ, Сутайн буянт ХХК-ийн 24 автобусанд суурьлуулсан ба бодит туршилтаар хар утааг (PM) 97% хүртэл бууруулж байна.

Шүүлтүүрийн бохирдлыг автобусан дотор суурилуулсан хяналтын дэлгэцээр тогтмол хянадаг бөгөөд бохирдсон шүүрийг тусгай зориулалтын цахилгаан зууханд хийж өндөр хэмд шатааж цэвэрлэн гарсан хар утаа (PM)-ын шүүлтийн хэмжээг жигнэж байна. Туршилтаар өдөрт нэг автобусны шүүлтүүрээс дунджаар 175 гр хар утаа (PM)-ын ялгарч байгаа бөгөөд суурилуулснаас хойшхи хэмжилтийн дүнгээр тооцоход дээрх 24 автобуснаас ялгарах 204.6 кг хөө тортогийг агаарт хаягдахаас сэргийлсэн байна.

Дээрх тооцооллоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй их багтаамжийн бүх автобусанд энэхүү шүүлтүүр (DPF)-ийг суурилуулсан тохиолдолд Хар утаа (PM)-ын жилийн ялгарлыг 43.8 тонноор бууруулах боломжтой гэсэн тооцоо гарч байгаа юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах