Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Драгон төвийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоолоо

МХЕГ-ын даргын баталсан 01/04 дугаарын удирдамжийн хүрээнд СХД-ийн 29 дүгээр хороонд байрлах Драгон холдинг ХХК-ийн Драгон төвийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Драгон төвийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоолоо
Драгон төвийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоолоо. Зураг: МҮОНРТ

МХЕГ-ын даргын баталсан 01/04 дугаарын удирдамжийн хүрээнд СХД-ийн 29 дүгээр хороонд байрлах Драгон холдинг ХХК-ийн Драгон төвийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар тус Драгон төвийн барилгын дээврээс ус гоожиж хана, тааз хөгцөрсөн, хананы өнгө янз бүр тортог тогтож халтартсан, таазны төмөр сараалжнууд хугарсан, хаалганы плита ховхорч скочоор наасан, мэрэгч амьтан, шавьж үүрлэсэн зэрэг зөрчил илэрлээ. Илэрсэн зөрчлийг үндэслэн Эрүүл ахуйн тухай хууль , Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн тул улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

Хуваалцах