Дрифт хийж байсан жолооч осол гаргаж, гурван хүн нас барлаа
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингаравын зүүн урд замд өнгөрөгч шөнө буюу энэ 29-ний 03:00 цагийн орчимд “Субару импреза” маркийн автомашинтай жолооч осол гаргаж хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нас барсан ноцтой осол гарсан байна.
Мэдээллийн алба

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингаравын зүүн урд замд өнгөрөгч шөнө буюу энэ 29-ний 03:00 цагийн орчимд “Субару импреза” маркийн автомашинтай жолооч осол гаргаж, хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нас барсан ноцтой осол гарсан байна.
Эх сурвалжийн хэлснээр осол гарах үед хурдны машинтай жолооч дрифт хийж байсан бөгөөд улмаар тухайн газарт гэрэл зураг аваад зогсож байсан хоёр эмэгтэйг машинаараа дайрч, осолджээ. Улмаар энэ ослын улмаас гурван хүн нас баржээ.


















