“ДЦС-4” ТӨХК-ийн байрлалд команд-штабын сургууль зохион байгуулжээ
Зарим мэдээллийн сайт болон олон нийтийн сүлжээгээр “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-д осол, гэмт хэрэг, зөрчил гарсан мэтээр буруу, ташаа мэдээлэл цацагдаж байна. Тус станцын байрлалд өнөөдөр /2018.11.22/ Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сургалтын төлөвлөгөөний
Мэдээллийн алба

Зарим мэдээллийн сайт болон олон нийтийн сүлжээгээр “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-д осол, гэмт хэрэг, зөрчил гарсан мэтээр буруу, ташаа мэдээлэл цацагдаж байна. Тус станцын байрлалд өнөөдөр /2018.11.22/ Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сургалтын төлөвлөгөөний дагуу Улсын онц чухал объектын хамгаалалтад үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдыг чадваржуулах, дадлага, туршлага хуримтлуулах зорилгоор команд-штабын үзүүлэх сургуулийг зохион байгуулсныг ийнхүү ташаа мэдээлжээ.
“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК нь улсын онц чухал объект бөгөөд хамгаалалтын үүргийг Дотоодын цэргийн алба хаагчид гүйцэтгэдэг. Тиймээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг команд-штабын сургуулийг энэ удаа тус станцын байрлалд зохион байгуулсан аж.
Команд-штабын үзүүлэх сургуульд Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги байгуулллага, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын холбогдох алба хаагчид, цахилгаан станцын удирдлага, ажилтнуудын төлөөлөл оролцсон байна.


















