Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Дубай дахь ухаалаг "дал мод"

Дубайд утасгүйгээр сүлжээнд холбогдож, утсаа цэнэглэж, лавлагаа мэдээлэл авч болдог ухаалаг “дал мод”-дыг суурилуулжээ. Дал модноос санаа авч зохион бүтээсэн уг төхөөрөмж нь нарны эрчим хүчээр ажилладаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дубай дахь ухаалаг "дал мод"
Дубай дахь ухаалаг "дал мод". Зураг: МҮОНРТ

Дубайд утасгүйгээр сүлжээнд холбогдож, утсаа цэнэглэж, лавлагаа мэдээлэл авч болдог ухаалаг “дал мод”-дыг суурилуулжээ.
Дал модноос санаа авч зохион бүтээсэн уг төхөөрөмж нь нарны эрчим хүчээр ажилладаг. Энэ модны есөн навч тусгай фотоэлементүүд агуулдаг бөгөөд өдөрт 7.2 квт эрчим хүч үйлдвэрлэх чадалтай аж.
Одоогоор хотод дээрх төхөөрөмжөөс хоёрыг суурилуулаад байгаа юм. Нэг нь дэлхийд алдартай “Burj Al Arab” зочид буудлын урд, нөгөө нь “Zabeel” цэцэрлэгт хүрээлэнд бий.
Зохион бүтээгчид энэ үйлчилгээ нь хүрээгээ улам тэлж байгаа гээд нэг жилийн дотор хотод 103 ухаалаг дал мод “тарих”-аар төлөвлөсөн гэдгээ дуулгажээ.


Б.Назкеш

Хуваалцах