Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дөчөөд тонн сайжруулсан түлшийг үйлдвэрлээд байна

"Таван толгой" түлш компани үйлдвэрлэлийн долоон шугамтай ажиллаж, сайжруулсан түлшийг нийслэлийн иргэдийн хэрэгцээнд нийлүүлнэ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дөчөөд тонн сайжруулсан түлшийг үйлдвэрлээд байна
Дөчөөд тонн сайжруулсан түлшийг үйлдвэрлээд байна. Зураг: МҮОНРТ

"Таван толгой" түлш компани үйлдвэрлэлийн долоон шугамтай ажиллаж, сайжруулсан түлшийг нийслэлийн иргэдийн хэрэгцээнд нийлүүлнэ. Одоогийн байдлаар нэг шугам бүрэн хүчин чадлаараа ажиллаж, 40-өөд тонн сайжруулсан түлшийг үйлдвэрлээд байна. Цаашид төлөвлөсөн шугамуудыг ашиглалтад оруулснаар жилдээ 600 тонн түлшийг үйлдвэрлэх юм. Үйлдвэрлэлийн шугамын өргөтгөлийн ажлын явц ямар байгааг тус компанийн Захиргаа удирдлагын менежер н.Бямбадорж танилцуулж байна.

Үйлдвэрлэлийн шугам угсрахад тоног төхөөрөмж суурилуулах платформуудыг бүгдийг нь цутгаж, хатаалганд оруулан угсраад байна. Одоо түүн дээрээ хэвлэгч машинаа суурилуулах ажил хийгдэж байгааг тэрбээр ярилаа. Түүнчлэн аюулгүй ажиллагааг хангасан хаалт, шат зэргийг угсрах, хийх ажлууд зураг төслийн дагуу явагдаж байгаа гэлээ.

Хуваалцах