Дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжлээ
НИТХ-аас анх 2012 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж өвлийн бүсчлэлийг 10 сарын 15-наас 04 сарын 15 хүртэл байхаар шийдвэрлэсэн.
Хязгаарлалтын хугацаа 20:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Өвлийн хуваарийн зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан байдаг.
НИТХ-аас анх 2012 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн.
Харин энэхүү тогтоолыг тус хурлаас 2014 оны 12 дугаар сарын 15-ний өдөр шинэчилж, автомашины улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй болгосон.



















