Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах тухай шийдвэр гаргаагүй

Автомашины дугаарын хязгаарлалтын хуваарийг өөрчилсөн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байна.. Энэ нь ташаа мэдээлэл болохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс болон Замын цагдаагийн албанаас мэдээлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах тухай шийдвэр гаргаагүй
Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах тухай шийдвэр гаргаагүй. Зураг: МҮОНРТ

Автомашины дугаарын хязгаарлалтын хуваарийг өөрчилсөн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байна.. Энэ нь ташаа мэдээлэл болохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс болон Замын цагдаагийн албанаас мэдээлж байна. Нийслэл хотод энэ сарын 15-наас 10 сарын 1-ний өдрийг хүртэл автозамын засвар шинэчлэлт, дэд бүтцийн ажил эхэлнэ. Үүнтэй холбогдуулан зарим автозамыг хэсэгчлэн хааж, хөдөлгөөний зохион байгуулалт, зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлага тулгарсан.

Иймд дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах санал гаргасан бөгөөд дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгож даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 7 9 дугаараар төгссөн автомашин
мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийх төлөвлөгөөг гаргаж иргэдээс санал асуулга авч байгаа.

Одоогоор тодорхой шийдвэр гараагүй анхааруулья. Иргэдийн саналыг энэ сарын 15-ны өдрийг хүртэл Замын цагдаагийн албаны цахим хуудсаар хүлээн авах болно.

Хуваалцах