Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дугаарын хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцох 2019 оны зөвшөөрлийг олгож эхэлжээ

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/469 дүгээр захирамжаар Улсын дугаарын хязгаарлалтгүйгээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох 2019 оны зөвшөөрлийг 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас олгож байгаа тул аялал жуулчлалын байгууллагууд доорх жагсаалтын дагуу ма

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дугаарын хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцох 2019 оны зөвшөөрлийг олгож эхэлжээ
Дугаарын хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцох 2019 оны зөвшөөрлийг олгож эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/469 дүгээр захирамжаар Улсын дугаарын хязгаарлалтгүйгээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох 2019 оны зөвшөөрлийг 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас олгож байгаа тул аялал жуулчлалын байгууллагууд доорх жагсаалтын дагуу материалаа бүрдүүлээд Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвд хандана уу.

Уг зөвшөөрлийг аялал жуулчлалын байгууллагуудын хүсэлтээр 2015 онд нийслэлийн Засаг дарга захирамж гарган “Жуулчин тээвэрлэж яваа 8-аас дээш хүний суудалтай том болон дунд оврын автобус”-нд олгож байгаа.

Иймд аялал жуулчлалын байгууллагуудын 2018 онд авсан “Жуулчин тээвэр” зөвшөөрөл хүчингүй болсоныг үүгээр мэдэгдэж байна.
Та бүхэнд зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалын жагсаалт, хүчингүй болсон 2018 оны зөвшөөрөл, 2019 оны зөвшөөрлийн загварыг танилцуулахаар хүргүүлэв.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Хуваалцах