Дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцвол 20 нэгжээр торгоно
Дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10-20 цагийн хооронд дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохыг хязгаарлажээ.
Мэдээллийн алба

Сар шинийн баяр дөхөхөөр орон нутгаас нийслэл рүү, нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, энэ сарын 3, 10-ны бямба гараг, 4, 11-ний ням гарагт автомашиныг улсын дугаарын сүүлийн оронгоор нь хязгаарлан, замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.
Замын Цагдаагийн албаны Урдчилан сэргийлэх хэлтсийн дарга н.Бөхбатын ярианд анхаарлаа хандуулъя.
Дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10-20 цагийн хооронд дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохыг хязгаарлажээ. Дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар 20 нэгжээр торгох юм байна.


















