Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дугуйн зогсоолтой болов

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ оныг "Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил" болгон зарласны хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас багагүй ажлыг санаачлан хийгээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дугуйн зогсоолтой болов
Дугуйн зогсоолтой болов. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ оныг "Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил" болгон зарласны хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас багагүй ажлыг санаачлан хийгээд байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн санаачилгаар тус дүүрэг гаднаа дугуйн зогсоолтой болжээ.

Иргэд автомашинаас зайлсхийж нийтийн тээвэр, унадаг дугуйг илүүд үзэх болсон өнөө үед төрийн үйлчилгээг иргэдэд ая тухтай, таатай орчинд хүргэх зорилтын хүрээнд тус зогсоолыг дүүргийн ЗДТГ-ын аж ахуйн тасгийн ажилчид өөрсдийн гараар хийсэн гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Хуваалцах