Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Дугуйтай гудамж” өдөрлөг анх удаа болно

2023 оны 4 сарын 15-ны Бямба гарагт “Дугуйтай гудамж” төслийн хүрээнд унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан анхны өдөрлөгийг Их дэлгүүрийн урд талын Битлзийн талбайд зохиохоор боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дугуйтай гудамж” өдөрлөг анх удаа болно
“Дугуйтай гудамж” өдөрлөг анх удаа болно. Зураг: МҮОНРТ

2023 оны 4 сарын 15-ны Бямба гарагт “Дугуйтай гудамж” төслийн хүрээнд унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан анхны өдөрлөгийг Их дэлгүүрийн урд талын Битлзийн талбайд зохиохоор боллоо.

Уг өдөрлөгийн хүрээнд олон арга хэмжээ зохиож, дугуйтай холбоотой байгууллага, клуб, баг тамирчид, сонирхогчид болон бусад байгууллагуудыг оролцуулах зорилготой байгааг Монголын дугуйн холбооноос мэдээлэв.

Өдөрлөгөөр зохиогдох арга хэмжээнүүд:

- Дугуйн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ
- Банкуудын ногоон зээлийн танилцуулга
- Дугуйн түрээсийн үйлчилгээ
- Дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо
- Бүх насны хүүхдийн дугуйн уралдаан
- Ахмадын зөвлөлөөс анхан шатны дугуйн сургалт, зөвлөгөө
- Дугуйн түүх хөгжлийг харуулсан үзэсгэлэн
- Унадаг дугуй болон түүнтэй холбоотой үйлдвэр, үйлчилгээ болно.

Хуваалцах