Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дүйцсэн хөтөлбөрт хамрагдаж боловсрол эзэмших боломжтой

Сургуульд огт сураагүй, хоёр ба түүнээс дээш жил завсардсан иргэд дүйцсэн хөтөлбөрт хамрагдаж боловсрол эзэмших боломжтой.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүйцсэн хөтөлбөрт хамрагдаж боловсрол эзэмших боломжтой
Дүйцсэн хөтөлбөрт хамрагдаж боловсрол эзэмших боломжтой. Зураг: МҮОНРТ

Сургуульд огт сураагүй, хоёр ба түүнээс дээш жил завсардсан иргэд дүйцсэн хөтөлбөрт хамрагдаж боловсрол эзэмших боломжтой. Насан туршийн боловсролын үндэсний төв нь сургууль завсардсан хүүхэд, насанд хүрэгчдэд боловсрол нөхөн олгох сургалтыг зохион байгуулдаг. Нийслэл болоод орон нутгийн нийт 334 салбар төвөөр дамжуулан бага, суурь, бүрэн дунд боловсролыг нөхөн олгодог гэж Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал н.Болортунгалаг ярилаа.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Насан туршийн боловсролын төвд 1997-2017 онд зохион байгуулсан сургалтад 178 мянга орчим иргэн “Дүйцсэн хөтөлбөр”-т суралцсан байна. Үүний 53 мянга нь суурь, бүрэн дунд боловсрол эзэмшиж гэрчилгээ авчээ.

Хуваалцах