Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Дөл" тоглолт болж байна

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний түүхт 96 жилийн ойн хүрээнд Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнэ, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, Монгол Улсын Төрийн цэргийн байгуулалтын тогтолцоо,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Дөл" тоглолт болж байна
"Дөл" тоглолт болж байна. Зураг: МҮОНРТ

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний түүхт 96 жилийн ойн хүрээнд Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнэ, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, Монгол Улсын Төрийн цэргийн байгуулалтын тогтолцоо, Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагаа, орон нутагт болон олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулж буй ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд цэрэгжил спортын цогцолбор "Дөл" тоглолт өнөөдөр Дорноговь аймгийн төв талбайд болж байна.

Тоглолтод Сайншанд сумын ЕБ-ын 12 жилийн 1, 2, 3, 4, 5 сургууль, Замын-Үүд сумын ЕБ-ын 12 жилийн 1,2 сургууль болон Айраг сумын ЕБ-ын 12 жилийн сургуулийн 88 сурагч оролцож байна.

Хуваалцах