“Дулаалга аян”-ы үр дүн 50 хувьтай гэж гарчээ
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн “Дулаалга аян”-ы үр дүн 50 хувьтай гэж гарчээ.
Мэдээллийн алба

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн “Дулаалга аян”-ы үр дүн 50 хувьтай гэж гарчээ.
"Дулаалга-1", "Дулаалга-2" аяны хүрээнд 2016, 2017 онд Улаанбаатар хотын гэр хорооллын 370 айл өрхийн байшин сууцыг дулаалсан байна. Дулаалгын материалын 70 хувийг төслөөс, 30 хувийг тухайн айл өрхөөс гаргажээ. Төслөөс нийт 555 мянган ам.доллар буюу тэрбум 400 орчим сая төгрөг зарцуулсан байна.
Тэгвэл нийслэлийн 370 айл өрхийн байшин сууцыг дулаалахад ямар үр дүн гарсан, агаарын бохирдлын хэмжээ буурсан эсэхийг хэрхэн тооцсон бэ гэсэн асуултад “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн менежер н.Цэндсүрэн ингэж хариуллаа.
Тодорхой үр дүн гарсан учраас тус төслийн хүрээнд үргэлжлүүлэн 2017, 2018 онд Улаанбаатар хотын гэр хорооллын дунд байрладаг нийт 9 цэцэрлэгийн барилга байгууламжийг 800 орчим мянган ам.долларын өртгөөр мөн дулаалсан байна. Ирэх онд гурван цэцэрлэгт дулаалга аяныг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.


















