Дулааны 2-р цахилгаан станцад гал унтраах тактикийн сургууль зохион байгуулав
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсээс Дулааны 2-р цахилгаан станц ТӨХК-ний Түлш дамжуулах цехэд гал түймэр гарсан цагийн байдлаар гал түймэр унтраах тактикийн сургууль зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Гал унтраах тактикийн сургуульд Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 18-р анги, Сонгино-Хайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 26-р ангийн нийт 16 албан хаагч 4 автомашин, техник хэрэгсэлтэйгээр оролцсон.
Тус станцын 194 инженер, ажилтан албан хаагчид дадлага сургуульд хамрагдаж гамшгаас хамгаалах чиглэлээр мэдлэгээ өргөжүүлж, гал түймрийн үед авах арга хэмжээний талаар дадлага эзэмшлээ.