Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээ хийсэн бол маргааш халаалтаа авна

“Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компаниас албан байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулах “Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээний биелэлт 65.9 хувьтай байна. Өнөөдөр гэрээ байгуулах хугацаа дуусч, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг маргааш залгана.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээ хийсэн бол маргааш халаалтаа авна
“Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээ хийсэн бол маргааш халаалтаа авна. Зураг: МҮОНРТ

Албан байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг маргаашнаас өгнө. Айл өрхүүдийн халаалтыг энэ сарын 15-наас өгсөн ч зарим айлын халаалт ирээгүй, халаалт муу байна гэсэн гомдол их гарч байгаа аж.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨКХ Улаанбаатар хотын хэмжээнд нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас энэ сарын 15-ны байдлаар 1720 барилга, 65 цэцэрлэгээс 52, 124 сургуулиас 107, 13 эмнэлэгт халаалт өгөөд байна.

Иймд маргааш албан байгууллагуудад хугацаандаа халаалт ирэх эсэхийг лавлахад "“Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компаниас албан байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулах “Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээний биелэлт 65.9 хувьтай байна. Өнөөдөр гэрээ байгуулах хугацаа дуусч, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг маргааш залгана. 2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨКХ Улаанбаатар хотын хэмжээнд нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас энэ сарын 15-ны байдлаар 1720 барилга, 65 цэцэрлэгээс 52, 124 сургуулиас 107, 13 эмнэлэгт халаалт өгөөд байна. Мөн аж ахуйн нэгжүүд болон айл өрхүүд өөрсдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангахад анхаарч хаалга цонхоо дулаалах нь зүйтэй. Халаалт болон халуун ус тасалдах доголдохтой холбоотой гомдол санал хүсэлтийг шуурхай удирдлагын 7004-7005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авч шийдвэрлэж байгаа" гэв.

Тэгэхээр тухайн байгууллага “Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээг хийсэн бол маргааш халаалтаа авах юм байна.

Хуваалцах