Дулааны шугамын худагт засварын ажил хийж байсан 5 хүн халуун усанд түлэгджээ
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай” /Ханбогд хорооллын хашааны гадна/ 5 хүн дулааны шугамын худагт засварын ажил хийж байхад халуун ус дамжуулдаг төмөр хоолой задарч,
Мэдээллийн алба

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай” /Ханбогд хорооллын хашааны гадна/ 5 хүн дулааны шугамын худагт засварын ажил хийж байхад халуун ус дамжуулдаг төмөр хоолой задарч, халуун ус асгарсны улмаас 4 хүн хүндэвтэр, 1 хүн хөнгөн түлэгджээ.
Энэ тухай дуудлагыг аравдугаар сарын 25-ны 20:13 цагт хүлээн авсан Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км зам туулан 20:21 цагт очиход 5 ажилтнаас хүндэвтэр түлэгдсэн 4 хүнийг Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв авч явсан байсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны харьяат иргэн Н /38 настай, эрэгтэй/ нь хөнгөн түлэгдсэн байсныг ГССҮТ-д хүргэж өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.


















