Дулааны станцын шав тавилаа
30 мегаваттын хүчин чадал бүхий төвлөрсөн дулааны станцын шав тавих ёслолын ажиллагаа Архангай аймагт боллоо.
Мэдээллийн алба

30 мегаваттын хүчин чадал бүхий төвлөрсөн дулааны станцын шав тавих ёслолын ажиллагаа Архангай аймагт боллоо.
Ёслолд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сонопил, ҮХААЯ-ны дэд сайд Ч.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөл, аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ зэрэг аймгийн удирдлагууд оролцов.
Энэхүү станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гүйцэтгэхээр Эрчим хүчний яаманд тендер зарлан гүйцэтгэгчээр "Эх голомтын элч" компани шалгараад байна.
Станц 2015 онд ашиглалтад орох ажээ.
Дашрамд дуулгахад, Архангай аймагт энэ онд онцлох олон бүтээн байгуулалтууд хийгдэж байгаагаас дурдвал "Гудамж" төсөл, "Булган хангай" шинэ хороолол, орон сууцны 9,10 давхар барилгууд, барилгын лаборатори, зочид буудал, спортын сургууль зэргийг нэрлэх байна.


















