Дулааны цахилгаан станцуудын үйл ажиллагаа хэвийн байна
Эрчим хүчний дэд сайд Т.Гантулгаар ахлуулсан салбарын шуурхай зөвлөгөөн хуралдлаа. Хуралдааны эхэнд Монгол Улсын хэмжээнд дулааны цахилгаан станцуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг танилцуулсан юм.
Мэдээллийн алба

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулгаар ахлуулсан салбарын шуурхай зөвлөгөөн хуралдлаа. Хуралдааны эхэнд Монгол Улсын хэмжээнд дулааны цахилгаан станцуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг танилцуулсан юм.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 459 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн төвд дулааны станц, дулааны шугам сүлжээ барих, Сүхбаатар аймгийн төвийн дулааны станцыг өргөтгөх төслийг БНСУ-ын "Экспорт импорт” банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон.
Энэхүү төслийн техник эдийн засгийн үндэслэл/ТЭЗҮ/ - ийг БНСУ-ын "КDHEC” компани боловсруулж байна. "КDHEC” компанийн мэргэжилтнүүд энэ сарын 15-25-ны өдрүүдэд 10 аймагт томилолтоор ажиллах гэж байгаа юм байна. Тиймээс тэдэнд дэмжлэг үзүүлж, ажлыг шуурхай зохион байгуулахад анхаарч, дулаан хангамжийн инженер, мэргэжилтнүүдээс бүрдсэн 3 багийг 3 чиглэлд хамт ажиллуулах ажлыг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга зохион байгуулж, аймгийн Засаг дарга нар болон томилолтын ажлын хэсэгт удирдамж чиглэл өглөө.


















