Дулааны үнэ тав дахин бага үнээр хэрэглэгчдэд хүрдэг
Халаалт дулааны үнэ тогтсон өртөг зардлаасаа тав дахин бага үнээр хэрэглэгчдэд хүрч байгааг албаныхан хэлж байна. Үүнээсээ болоод эрчим хүчний салбарынхан хангалттай засвар өргөтгөл хийж чадахгүй, ихээхэн өр төлбөртэй байна гэж Улаанбаатар дулааны сүлжээ компанийн ерөнхий инженер н.Алтангэрэл тайлба
Мэдээллийн алба

Халаалт дулааны үнэ тогтсон өртөг зардлаасаа тав дахин бага үнээр хэрэглэгчдэд хүрч байгааг албаныхан хэлж байна. Үүнээсээ болоод эрчим хүчний салбарынхан хангалттай засвар өргөтгөл хийж чадахгүй, ихээхэн өр төлбөртэй байна гэж Улаанбаатар дулааны сүлжээ компанийн ерөнхий инженер н.Алтангэрэл тайлбарлалаа. Тиймээс тэрбээр эрчим хүчний салбарын алдагдлыг багасгахын тулд үнэ тарифыг иргэдэд дарамт бололгүйгээр шат дараатай нэмэх нь зөв гэлээ.
Үргэлжлүүлэн сэтгүүлч Т.Амаржаргал мэдээлнэ.


















