Дундговь аймаг энэ сарын 21-27-ны өдрүүдэд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана
Хурлаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой энэ оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс 27-ныг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Мэдээллийн алба

Дундговь аймгийн Онцгой комиссын тавдугаар хурал өнөөдөр боллоо. Хурлаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой 2020 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс 27-ныг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Мөн хот хоорондын хатуу хучилттай авто зам дагуу зорчигч тээврийн хяналт тогтоон, Хулд, Сайнцагаан сумдад хяналтын пост ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ


















